-Түгжрэлтэй хийх тэмцлийг автомашинтай хийх тэмцэл гэж ойлгуулж болохгүй-
Өнөөдрөөс автомашиныг дугаараар нь тэгш сондгойгоор ялгаж зорчуулах захирамжийн хэрэгжилт дуусаж, энгийн хязгаарлалтад шилжлээ.
Эрх баригчид автозамын түгжрэлийг бууруулахын тулд олон арга хэрэгсэл ашиглаж байгаа ч хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутуугаас болоод автомашинтай хийх тэмцэл болж хувирчихаад байгаа нь нууц биш. Хуучин автомашинд татвар ногдуулж, дугаараар хязгаарлаж байна. Нийтийн тээврийн автобусны замыг чөлөөлж, сонголттой тулгалт ч хийж буй. Манай улс өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, бас иргэдийн худалдан авах чадвар дорой учир тухайн улсдаа хэрэглээний хугацаа нь дууссан хуучныг нь худалдаж авдаг. 100 машины 99 нь хуучин автомашин байдаг гэхэд хол зөрөхгүй.
Тэгвэл манайх хуучин машинаас их татвар авах хууль мөрддөг улс аа. Энэ ч бас л иргэдийнхээ автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа хэрэг. Энэ мэт, автомашинтай хийж буй тэмцэл, иргэдийнхээ амьдрах эрхэд олон нийтийн эрх ашиг нэрээр халдаж байгаа үйлдлийг иргэд одоохондоо тэвчиж л байна. Аргагүй түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа болохоор л тэр юм.
Гэхдээ эцсийн эцэст, зөвхөн Нийслэл ч биш, Засгийн газар, УИХ-ын хийх ёстой ажил замын түгжрэл бууруулах биш, арга нь автомашины тоог багасгах бүр ч биш, харин иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, орон нутгаа хөгжүүлэх шүү гэдгийг сануулах гэсэн юм.
Одоо хэрэгжиж байгаа автомашинтай хийх тэмцэл яваандаа иргэдийн сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлнө. Шуудхан хэлэхэд баян ядуугийн ялгааг дэвэргэнэ.
Хуучин, муухан ч машин унахын жаргал гэж нэг юм байна. Баялгийн хуваарилалт шог байгаа ч гэсэн, олж байгаа хэдэн төгрөгтөө боломжийн машин олж уначихаад, өвлийн ид хүйтэн, өвчний дэгдэлттэй цагт нялх хүүхдээ хүний царай харалгүй эмнэлэг домнолого бараадуулаад явж байгаагаа ямар ч хүн амьдралын нэг үзүүлэлт болгож авч үздэг.
Иргэдэд одоо юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэвэл нэгдүгээрт орон сууц, дараа нь автомашин. Манай урдаа барьдаг аж ахуйн нэгжүүд сугалаа, хонжвор зарлахаараа автомашин, байр л амалж байна. Тэд чинь тусдаа маркетингийн баг ажиллуулдаг учраас нийгэмд юу хамгийн их хэрэгтэй байна вэ гэдгийг мэдэж байгаа.
Гэтэл манай төр засаг иргэдээ орон сууцаар хангаж чадсан бил үү. Авья гэсэн ч байр байхгүй, байр барья гэсэн ч эрчим хүч нь байхгүй салан задгай байдалтай л явж ирсэн. Тийм байтлаа одоо урт хугацаандаа автомашиныг нь булаах бодлогоор явж байгаа нь зөв үү гэсэн зүй ёсны асуулт байна.
Хуучин машин Монголд орж ирэхийг татвараар хязгаарлачихсан. Тэгвэл “Монгол хүн хэзээ цалингаараа шинэ автомашин, орон сууц худалдаж авдаг болох вэ” гэдэг асуултад хариулт өгөх хүн Монголд алга. Харин гадаадад бол байна аа. НҮБ-ын шинжээч Магдалена Сепульведа гэж хүн манай нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй судлаад “Монголын эдийн засаг ойрын хэдэн жилд дэлхийн эдийн засгийн хямрал, Европын өрийн хямрал зэрэг гадны хүчин зүйлсээс нэг их хамааралгүйгээр өссөөр байна. Харамсалтай нь энэ өсөлт жирийн иргэдэд нялзаж чадахгүй” гэж өгүүлжээ.
Монгол хуучин машин агуулдаг сав биш гэдэг нь мэдээж, гэхдээ бизнест амжилт олсон, эсвэл төрд ажиллаж авлигал авсан хэдхэн нөхдийн туйлах газар бас биш ээ. Бүгд машин унах эрхтэй, тийм бүрэн боломжтой улсын иргэд. Ард түмний баялаг, өмч дээр суурилсан компаниудыг ашиггүй ажиллуулах /төсөвт мөнгө төлөхгүй алдагдалтай ажиллах нь эздийг нь хохироож, хулгайлж байгаагаас ялгаагүй/ эрх төрд бий юу гэдгийг ч бодох л асуудал.
Хийх ажил их байна. Импорт орлож байгаа үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дэмпингийн хуулийг яаралтай батлах, хувийн хэвшилдээ орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй байна. Төр биш, хувийн хэвшил нь мөнгөтэй болох тийшээ зоригтой явж байж л иргэд сайхан амьдарна, шинэ машин авна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.158
2010 onoos umnuh mashiniig mun utaatai mashan horiglo. Shine saihan mashin unatsgaah bologe
Хариулах202.126.89.71
Mongolia is Japanese cars junkyard.
Хариулах202.126.89.71
Японд хуучин машины хог дээр хаяхад мөнгө төлдөг бол Монголчуудад худалдсанаар зардал гарахгүй, харин ч орлого олж болдог болохоор хямд зарж байгаа юм.