Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал АНУ-ын хотуудад болж байна

Zuv.mn
2 цаг 37 минутын өмнө

Ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал АНУ даяар болж байна. “Хаан байхгүй” ерөнхий нэрийн дор олон мужид нэгэн зэрэг болж буй уг жагсаалын  шалтгаан нь Ерөнхийлөгчийн явуулж буй түрэмгий, эрх мэдлээ хэтрүүлсэн бодлого бөгөөд Нью Йорк, Вашингтон ДС, Чикаго, Майами, Лос Анжелес зэрэг том хотуудад болсон жагсаалд хэдэн арван мянган хүн оролцож байна.

Тухайлбал Нью Йоркт гэхэд 100,000 гаруй хүн жагсаалд нэгдсэн гэх бөгөөд Цагдаагийн газар нь жагсаал тайван болж байгаа учир нэг ч баривчилгаа хийгээгүй гэсэн мэдээлэл өгчээ.


Д.Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа шинэчлэл гэж хэлж болохуйц олон шийдвэр гаргахын зэрэгцээ гадны улс орнуудад гаалийн татвар ногдуулж эхэлсэн. Жагсагчдын хувьд, Д.Трамп нь АНУ-ыг дахин агуу болгоход хэрэгтэй гэж тайлбарласан энэ үйлдлүүдээсээ гадна Холбооны нэрийн өмнөөс муж улсуудад цэрэг байрлуулах, Холбооны засгийн газрыг хэсэгчлэн татан буулгах зэрэг шийдвэрүүдийг гаргаж байгаа нь Нэгдсэн улсын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхөөс гадна Ардчиллаас ухарсан, нэг хүний нөлөө тогтоох гэсэн шинжтэй хэмээн санаа зовниж байгаа ажээ.


Италид өссөн, сүүлд АНУ-д ирж амьсдарсан 86 настай Массимо Масколи гэгч Италид фашизмын эхлэл үед яг л ийм байсныг дурсаад, тэр үед 21 дүгээр зууны АНУ-д эргэж ирнэ гэж төсөөлсөнгүй гэж ярьсныг ВВС агентлаг мэдээлэлдээ дурдсан байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.57
    48 минутын өмнө

    USAID-ийн ажилчдын жагсаал л байна.

    Хариулах