Богд хан уулын тусгай хамгаалалттай бүс дэх стандарт бус хашаануудыг буулгаж байна

Zuv.mn
3 цаг 26 минутын өмнө

Богдхан уулын хамгаалалтын захиргаа "Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандартыг мөрдүүлэх" ажлыг  эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлж, стандартад нийцээгүй хашаануудыг буулгаж байна. Нийт 34 байршилд 12452 метр хашааг чөлөөлөх аж. 

Шинэ стандарт нэвтрэхээс өмнө иргэд замбараагүй хашаа барьснаас Нийслэлийн ойр орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон судалгааны дүн гарчээ. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн есдүгээр сард ажиллахдаа батлагдсан стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөөд байсан юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.57
    43 минутын өмнө

    Ийм хашаанууд нь ан амьтадын дураараа бэлчих эрхийн зөрчиж эрүүл мэнд амь насанд нь хохирол учруулж байна.

    Хариулах