Жон Ён Чул: Арван сая хүн амтай ирээдүйн Улаанбаатар хотыг "метаверс"-ээр бүтээн байгуулна

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 24 минут

БНСУ-ын “Ванна Би” групп Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Метаверс” төслийг хэрэгжүүлэх санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Уг төсөл хэрэгжсэнээр метаверс орчны тусламжтайгаар гэрээсээ дэлхийн өнцаг булан руу аялж, Олон улсын их дээд сургуульд сурах боломж бүрдэх гэнэ. Зөв.мн сайтын сурвалжлах баг “Ванна Би” группийн захирал Жон Ён Чултай ярилцлаа.

- “Метаверс” төслийн зорилго, ач холбогдол юу вэ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг метаверс болгон хувиргахад төслийн гол ач холбогдол оршино. Бид бодит эдийн  засаг, соёлын  амьдралтай маш төстэй метаверс орчныг буй болгож, өөр өөрсдийн аватар төрхийг бүрдүүлнэ. Мөн Монголыг сонирхдог дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс Улаанбаатарт амьдрах боломжтой. Орчин үеийн технологи, хиймэл оюун ухааны “ид шид”-ийг ашиглан дэлхийн жишигт нийцсэн Метаверс их сургуулийг байгуулж, монгол залуусыг сургах юм. Ингэснээр залуус дэлхийн аль ч оронд метаверс орчинд ажиллах боломж нээгдэнэ. Арван сая хүн амтай ирээдүйн Улаанбаатар хотыг метаверс болгон хувиргах, Улаанбаатар хотод амьдрах хүсэлтэй боловч эдийн засаг, газар зүй, улс төрийн шалтгаанаар амьдрах боломжгүй хүмүүс аватар хэлбэрээр амьдрах боломжтой. Нэг ёсондоо ирээдүйн Улаанбаатарыг төсөөлж, хамтдаа бүтээнэ гэсэн үг.

-Энэ бүх ажлыг хийхэд танай группийн техникийн хүчин чадал хэр вэ?

-Орон зайн өгөгдлийн 3D болгон автоматжуулдаг технологи, сансрын зураг, дижитал, гэрэл зураг, замын зургийн видео гэх мэтийг эмхэтгэх замаар хийнэ. Үүний үндсэн дээр барилга байгууламжийн байршлыг яг бодит үнэн зөв тааруулж, автомат байдлаар барина. Unreal 5  мета-график технологиор хийнэ. Мөн Unreal 5 Real Meta (MetaHuman) хэсгийн plug-in болон optimization know-how-ээр дамжуулан хийж гүйцэтгэнэ. Ингэснээр олон хэрэглэгчид бодит графикийг харах боломжтой болдог. GIS-д суурилсан (хиймэл дагуул, дрон, машин) AI-ээр дамжуулан өгөгдлийг автомат загварчлал, газар зохион байгуулалт, зураг текстурын үндсэн авто зураг хийх технологи юм.  Одоо цагт GIS-д суурилсан өгөгдлийг хүн гараар боловсруулан хийдэг.

 Харин манайх “Мета AI” технологиор дамжуулан бүх үндсэн ажлыг автоматаар боловсруулдаг. Энэ нь камер дээр суурилсан орон зайн мэдээллийг автоматаар боловсруулах технологи юм. Ерөнхий GIS (үнэтэй тоног төхөөрөмж, лидар мэдрэгч) шаардагддаг газруудад бид ерөнхий 2D камерын зураг дээр ч гэсэн орон зайн өгөгдлийг автоматаар цуглуулах боломжтой өөрийн өгөгдлийн AI хөдөлгүүрийг хөгжүүлсэн. Мөн 2D зургийн өгөгдөлтэй ч гэсэн геоспатиаль өгөгдлийг мөн хийх боломжтой. Геоспатиаль өгөгдөл чөлөөтэй хийсний үр дүнд төгс метаверс барина. Хиймэл оюун ухааны AI, дуу хоолойгоор дамжуулан автомат орчуулга, хөрвүүлэх технологи, дуу авианы функц дээр үндэслэн AI нь хүний хэлний долгионы өргөнийг таньж, хэрэглэгчийн хүссэн хэл рүү хөрвүүлдэг. HMD болон VR Glass технологиор метаверийн хяналт, AR технологийг дэмжинэ. Манай бүх метаверийн агуулга контент  үүсгэх платформууд маань бүгд HMD VR шилийг дэмждэг бөгөөд хэрэглэгчдийн хооронд дуу хоолойны функцээр харилцан чат яриаг дэмждэг. Янз бүрийн тоглоомын контентыг боловсруулан эзэмшинэ. Бидний тухайд дотоодын болон гадаадын бүх PC-г хөдөлгөөнт тоглоомоор хангах, хөгжүүлэх туршлагатай.

- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтын ажиллагаа оролцооны тухайд дурдвал?

- Монгол Улсын Засгийн газар, манай компанид төвлөрсөн Солонгосын компаниуд, Монголын компаниудыг нэгтгэсэн мэргэжлийн ТФ-ын баг бүрдүүлэх, Улаанбаатар метаверсийг бодит болгох мастер төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллаж байна. Мөн Солонгос руу 1-3 ажилтан илгээн сургах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийттэй харилцах, олон нийтэд ойлгуулах талаар хамтран ажиллаж байна.

-Төслийн үр дүн нь хэзээ гарах вэ?

-Эхний ээлжинд Улаанбаатар хотыг 3D болгох, дараагаар нь Метаверсийн их сургууль байгуулах зэрэг дөрвөн үе шаттайгаар тодорхой үр дүнд хүрнэ.  

- Монголын эдийн засаг, соёл, аялал жуулчлалд ямар тодорхой өөрчлөлт авчрах вэ?

- Дэлхийн хүмүүст  эдийн засаг, соёл, аялал жуулчлал руу хурдан тархах, хоёр дахь корона тахлын хохирлын хэмжээг бууруулах, Монгол залуусыг дэлхий дахинд гаргах, гадаад валютын орлого нэмэгдүүлэх, залуучуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх улс төрийн бүтцийг бий болгох зэрэг өөрчлөлтийг авчирна.

- Интернэт ертөнц, метаверс ертөнц хоёр ямар ялгаатай вэ?

-  2D болон 3D-ийн ялгаа, идэвхгүй, идэвхтэй өөрийн ялгаа, жинхэнэ өөрийгөө ойлгох, кибер өөрийгөө харуулах хоёрын ялгаа, амьдрах орон зай, агуулга кибер ертөнцөд хязгааргүй тэлэх зэргээрээ ялгаатай.

- Энгийн иргэдэд метаверсийн ертөнц хэрхэн тусах вэ?

- Хурдан хэмнэлтэй амьдралын хэв маяг, үндэсний болон хэлний саадгүй олон улсын зах зээлд хязгааргүй ажиллах боломжтой  эрин үеийн эхлэл, баян ядуугийн ялгааг арилгах, нийгмийн зөрчилдөөнийг тайвнаар шийдвэрлэх, сорил, алдааны улмаас хохирлыг бууруулах, гадаад төрх материаллаг байдлаас ухамсарт амьдрал руу шилжих юм. 





Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 62.122.184.227
    2024/01/04

    e

    Хариулах
    • 62.122.184.227
      2024/01/04

      e

  • 62.122.184.227
    2024/01/04

    e

    Хариулах
    • 62.122.184.227
      2024/01/04

      e

  • 62.122.184.227
    2024/01/04

    e

    Хариулах
    • 62.122.184.227
      2024/01/04

      e

  • 112.170.60.162
    2023/09/18

    its ponzi scam

    Хариулах
  • 121.175.200.57
    Өчигдөр

    .

    Хариулах
  • 110.9.76.61
    Өчигдөр

    Бұл схема бойынша компания Кореяда 30 000 құрбан болды. Олар инвестор ретінде табыстарын жәбірленушілермен бөлісуге уәде берді. Енді олар бөліспейді және компанияда пайда жоқ деп айтты. Кешіріңізші. Сақ болыңыз.

    Хариулах
  • 139.28.218.244
    Өчигдөр

    Би солонгос гэмт хэрэгтэн, болгоомжтой байгаарай.

    Хариулах
  • 185.114.33.7
    Өчигдөр

    Солонгос дахь Понзи схемийн компани дахин луйвар хийхээр Монгол руу явах гэж байна.

    Хариулах
  • 106.102.11.58
    Өчигдөр

    Нийтлэлд дурдагдсан Wannabe групп нь Солонгост хууль бус понзи схемийн хэргээр цагдаад шалгагдаж байгаа залилангийн компани бөгөөд Солонгост 30,000 хохирогчийг үүсгээд байгаа бөгөөд тэд танай улсад дахин залилан хийх эрсдэлтэй тул болгоомжтой байгаарай.

    Хариулах
    • 219.250.223.52
      Өчигдөр

      폰지