Т.Тулгын асуудлаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гомдол гаргажээ

Х.Батсайхан
2023/09/19

Сербийн Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн ОУХМ Төмөр-Очирын Тулга өчигдөр Азербайжаны бөх Гажи Алиевт шүүгчдийн эрэглзээтэй шийдвэрийн улмаас ялагдсан билээ. Тодруулбал, барилдааны сүүлийн 30 секунд үргэлжилж байх үед Гажи Алиев өмсгөлийнхөө мөрөвчнөөс өөрөө татаж, сунгаж эхэлсэн бөгөөд улмаар барилдаан дуусахад 6.5 секунд үлдээд байх үед барилдааны явцад манай тамирчны хуруу өрсөлдөгчийнхөө албаар дарвайлгаж сунасан өсгөл рүү санаандгүй орсон юм. 

Барилдааны төгсгөлд манай бөх Гажи Алиевийн хутгах мэхэнд үлдэж, 5-2 оноогоор ялсан ч Азербайжаны дасгалжуулагч гомдол гаргасны дагуу бичлэгийг нягталсны эцэст шүүгч нар Т.Тулгыг торгож, өрсөлдөгчид нь нэг оноо өгснөөр манай бөхийн ялалтыг үгүйсгэсэн билээ. Барилдаан дууссаны дараа Монголын чөлөөт бөхийн холбоо шүүлттэй холбоотой асуудлаар Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд албан ёсоор гомдол гаргажээ. 


Гомдлыг манай талд шийдвэл Т.Тулга ялалтаа буцааж авах боломжгүй ч алдаатай шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд хариуцлага тооцох юм.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна