Монголд хүн мөнчгөрөөрөө амжилтад хүрэх хэцүү. Заавал хэн нэгний багт орж, “Суганы үс” болж байж л дээшилдэг жишиг тогтсон. Ард түмний саналаар эрх мэдэлд хүрсэн улстөрчид дараа нь салбар бүр рүү уулгалан дайрч, хүнээ байршуулахыг эрмэлзэнэ. Энэ нь тухайн байгууллагыг эргүүлээд өөртөө, өөрийн бүлэглэлдээ үйлчлүүлэх зорилготой учраас ард түмний эсрэг үйлдэл болж хувирдаг. Тэгвэл улстөрчид Монголд байгаа чухал бүтцүүдийг эзэмшил нутгаа гэж хардаг, өөрсдийн хүмүүсээ байршуулахыг хүсдэг байдал улам даамжирсан гэдгийг маргааш болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгийн сонгууль харуулж байна. Сонгуульд 10 гаруй хүн нэр дэвшсэн гэх бөгөөд наанаа бүгд хэлсэн ажилтай, хэлэх үгтэй гялгар нөхөд. Гэтэл цаанаа бүгд бүлэглэлтэй, тэднийхээ эрх ашгийг хамгаалахаар явж байгаа бүлэглэлийн эд эс болсон этгээдүүд гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрч байна. Бүлэглэлийн толгойлогч нь хэн нэг улстөрч байх нь тодорхой бөгөөд төрийн өндөрлөгүүдээс эхлүүлээд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулгын нэр ч сонсогдоно.
Угтаа МҮХАҮТ гэдэг бол албан тушаал, “бялуу” гэж хардаг хэсэг бүлгийн өмч биш, улс орны эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийн төлөө бизнесийн байгууллагуудад менежмент хийхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй бүтэц. Гэтэл дотор нь орж ажилладаг хүмүүс байнга гадаадад явсан нэг л их гоё газар гэж хараад тийшээ “алалцаад” байдаг. Танхимын үйл ажиллагаа үнэндээ хангалтгүй л явж ирсэн. ААН-үүдээ ядаж л хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүнээ гаргачих боломжоор хангаж чадаагүй байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Гэтэл одоо нэр дэвшигдийнх нь байж байгаа царайнаас нь харвал бүлэглэлүүд орж ирээд хав баглах юм байна.
МҮХАҮТ цаашдаа яах вэ. Хэн нэг улстөрчийн бодлогыг хийх юм уу. Салбартаа л ажилласан шиг ажиллах уу. Удирдах бүтэц рүү ч гэсэн хэн дуртай нь ороод байх юм уу. Жишээ нь, нэг салбарт ажилладаг компаниудыг дамжиж ажиллахдаа үнийн өрсөлдөөн хийгээгүй, харин ч зах зээлээ хуваах байдал руу хувиргасан хүн энэ ажлыг хийж чадах уу. Үнэндээ гайгүй танигдсан нь
Өнөөдөр МҮХАҮТ-ийг бүлэглэлийн нөлөө, давуу байдлыг ашиглаж байгаагүй, ажил мэргэжил болоод хувь хүний зан чанарын тухайд итгэл үнэмшил, ёс зүйтэй байхаа үйл хэргээрээ харуулсан, боловсрол мэдлэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх нь чухал байна.
Ганц байгууллагын ерөнхийлөгч л сонгуульд нэр дэвшихэд ийм өрсөлдөөн үүсэж байгаа бол, УИХ-ын сонгуульд өрсөлдөх бусад хүмүүс албан тушаалаа өгөхөөр ард нь ямар цар хүрээтэй зодоон үүсгэх вэ. Эрх мэдэлтнүүд энэ мэтээр хав барьчихаад сонгуульд орвол хүссэн үр дүнгээ төвөггүй гаргана шүү дээ.
Улс төрчид, эрх мэдэлтнүүд юм болгоныг өөрийн болгох гэж шуналтдагаа болимоор байна. Хэр зэрэг эрх дархтай вэ гэдгээс үл хамаардаг сайн засаглалыг бий болгох ажил эндээс л эхэлнэ. МҮХАҮТ ч ялгаагүй. Бизнесүүдээ “Чи хэний угшилтай вэ” гэж ялгаад эхэлбэл л асуудал үүсдэг. Харамсалтай нь, МҮХАҮТ яг энэ жишгээр явж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.210
Хамар Ганболд л биш бол монголынхоо төлөө цохилох зүрхтэй нэгэнд нь өгчих өө.Гэрээ зас дараа нь төрөө зас гэдэг үг байдаг шүү
Хариулах43.242.243.139
МCS л биш шүү!!¡
Хариулах