Ч.Ганжавхлан: Хойч үедээ өгч болох хамгийн чухал зүйл бол ТЭГШ БОЛОМЖ

Zuv.mn
2023/09/19

Боловсролын тэгш бус, ялгаатай байдалд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл уг асуудлаар "Ид шидийн орон" төслийн санаачлагч Ч.Ганжавхлан цахим хуудастаа ингэж бичжээ.

Тэрбээр "Одоо бидэнд нэг л найдвар байгаа нь хойч ирээдүй үе. Тэдэнд өгч болох хамгийн чухал зүйл бол тэгш боломж юм. 

Бид одоогийн залуусыг шүүмжлэхдээ өнөөдрийг хүртэл тэдэнд ямар боломж, хүртээмж, боловсрол очлоо гэдгийг бодож үзэх ёстой. Тэгш боломж гэдгийг зөвхөн сургууль цэцэрлэг, тоглоомын талбайгаар харвал хэтэрхий явцуу зүйл.

 Маш сайн боловсролын программ, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан хичээл, IT интернэт, сайн ном байх ёстой. Говийн нэг буйдхан сургуулийн номын санг, аймгийн эсвэл хотын сургуулийн номын сантай харьцуулаад харахад л ялгаа нь шууд харагдана. 

Эргээд энэ залуус нийгэм дээр ажил дээр ямар боловсрол авснаараа шалтгаалан өрсөлдөх чадвараараа ялгагдана. 

Хотын зарим сургууль бага ангиасаа код бичих хичээл орж эхлэж байхад сумын сургуульд компьютер интернэт нь ч хангалттай биш байгаа. Энэ мэт ялгаа хэдий чинээ их байх тусам нийгэм дээр залуусын хооронд ялгаа, зааг үүсэх болно"  хэмээн бичсэнийг бид онцолж байна.


#гараанэг



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.