О.Мөнх-Үйлс: Амжилттай байсан ч сэтгэлзүйн дарамтанд ордог. Гэхдээ дэлхийн АВАРГА болох хүслээрээ шантарлаа даван туулдаг даа

2023/09/19

“Жиү Жицү”-ийн  хамгийн том олон улсын тэмцээн болох  “Ulaanbaatar international” -ийн мөнгөн медальт, 2022 оны 69кг-ийн улсын аварга О.Мөнх-Үйлстэй   ярилцлаа

Сайн байна уу? Ярилцах урилгыг хүлээж авсан таньд баярлалаа.

Яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?

Анх хичээлэлсэн үе бол яг ковид гараад хөл хорио тогтоосон байсан үе. Тэр үед хичээл сургууль онлайн болчихсон, гэрээс гарч болохгүй ер нь хийх юмгүй болчихсон байсан.  Тэгсэн нэг өдөр зурагт үзэж байгаад анх удаа монголоос эмэгтэй хүн дэлхийн аварга боллоо гэсэн мэдээг харсан. Тэр үед л анх одоогийн багшаа харж байсан.

 Тэр үед бол огт танихгүй хүн шүү дээ гэхдээ би комментоор баяр хүргэж бичээд өнгөрч байсан. Дараа нь хөл хорио тавигдаад бэлтгэлийн заалнууд хэвийн ажиллаж эхэлсэн. Багш маань бор бүстэй байхдаа дэлхийн аварга болж байсан болохоор тэмцээн дууссаны дараа л хар бүсийг нь гардуулж өгсөн. Жиү Жицүд хар бүс авахаараа өөрийнхөө нэр дээр заал ажиллуулах эрхтэй болдог. 

Хар бүс авахын тулд дор хаяж арван жил болдог. Энэ бол бага хугацаа биш. Бусад спорттой харьцуулахад шалгуур нилээд өндөр учир хар бүс авна гэдэг нь маш том амжилт. Тэгээд дараа нь манай багш өөрийнхөө заалыг нээж байгаа гэдэг мэдээг сонссон.

 Тэр нь манай сургуультай ойрхон бас нээлтийн хөнгөлөлттэй байсан болохоор хичээллэхэд бас нэг түлхэц болж өгсөн. Би өөрөө жиү жицүгийн талаар бага сага мэдээлэлтэй байсан гэхдээ бага зэрэг итгэлгүй байсан болохоор багш руугаа чат бичээд асууж эхэлсэн. 

Тэгсэн манай багш шууд хүрээд ир чи чадна, чадахгүй байсан ч зүгээр хүн бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй гэж хэлсэн. Эндээс л урам аван хамгийн анх зааландаа орж байсан. Бэлтгэлээ хийж эхлээд долоо хоноход л энэ миний хийх зүйл мөн байна гэдгийг мэдсэн. Тэр үеэс өдийг хүртэл тасралтгүй жиү жицүгийн спорттой амьдралаа холбоод байна.

 Энэ спортоор хичээллэснээр ямар давуу талтай вэ?

Жиү Жицү орчин үед их хурдацтай дэлгэрч байгаа. Уг үүсэл нь бол жүдо бөхтэй зэрэг үүссэн спорт. Хамгийн гол давуу тал нь жүдо, чөлөөт бөх, самбо гэх мэт бусад тулааны спорттой харьцуулахад ялгаатай тал нь динамик хөдөлгөөнийг бага хэрэглэдэг. Тэр нь юу вэ гэхээр үсрэлттэй мэх, авч шидэх гэх мэт динамик тэсрэлттэй хөдөлгөөнийг хичээллэх түвшинд маш бага хэрэглэдэг. Тийм учраас гэмтэл авах магадлал нь маш бага байдаг энэ нь нэг давуу тал нь болж өгдөг. Мөн нуруууны суулт, шохойжилт, өвөгний үе өвдөх өвчнийг жиү жицүгээр хичээллэснээр мартах боломжтой учир эрүүл мэндийн хувьд ч ач холбогдолтой. 

Шантрах үе байсан уу? Хэрхэн даван туулдаг байсн бэ?

Шантрах үе маш их байсан. Яагаад гэхээр би анх хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд жиү жицүгээр хичээллэсэн.

 Гэхдээ өөрөө маш дуртай байсан болохоор долоо хоногт тав, зургаа удаа хичээлэлдэг болсон байсан. Яагаад гэхээр энэ бол маш сонирхолтой спорт, судлагдахуун ихтэй.

 Ер нь гэмтэл бэртэлээс ч хол. Хоол цайгаа зөв зохицуулж чадах юм бол долоо хоногт хэд ч хичээллэх боломжтой. Би өөрөө их хичээнгүй явсан болохоор манай багш сүүлдээ чи тамирчин гэдэг утгаараа хичээллээд үзвэл яаж байна гэж зөвлөсөн.

 Тэгээд л ар гэр хичээл номоо хойш тавьж энэ сдорт руугаа төвлөрч эхэлсэн. Яахав тодорхой хэмжээнд амжилтууд гаргаж байгаа ч сэтгэл зүйн хувьд дарамтанд орж эхэлсэн. Би бүх зүйлээ хойш тавьж байгаа учраас заавал ямар нэг медалд хүрэх ёстой гэх бодолтой болчихсон байсан.

 Тэр үед тэмцээний тов гарах аль эсвэл тэмцээний өмнө бага зэрэг стресстэх гээд байдаг. Харин тэмцээн дууссаны дараа долоо хоног ч юмуу завсарлага авч өөрийгөө амраадаг стрессээсээ ангижрах гэж. Нэг ёсондоо шантрал, стрессээ амралтаар давдаг гэсэн үг. 

Амжилтуудаасаа дурьдвал?

Condition cup- хүрэл медаль, орон нутгийн тэмцээнүүдээс бас нийлээдгүй олон шагнал авч байсан, хамгийн томоос нь дурьдвал монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 69кг ангилалд тэргүүн байр, “Ulaanbaatar International”-монголд болдог хамгийн том олон улсын тэмцээнд ороод мөнгөн медаль, солонгос улс руу яваад гурван тэмцээнээс нийт дөрвөн медаль авч байсан.

 Үлгэр дуурайлал авдаг тамирчин бий юу?

Маш их байгаа. Зөвхөн жиү жицүгээс гэвэл зан ааш, бие бялдар гээд олон талаас нь харж хүндэлдэг хүмүүс бий. Зарим тамирчид их гоё биетэй хэрнээ техник муу тэгэхээр тэр хүнээс биеэ ингэж хөгжүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэйг суралцдаг, харин техник  сайтай байж хүчний үзүүлэлт бага хүмүүс ч байдаг. Тэр хүмүүсээс хэрхэн техник дээрээ анхаарах тал дээр суралцдаг. Харин монголоос бол би багшийгаа харж хүндэлж, үргэр дуурайлал авдаг. Манай багш техник, хариу үйлдэл сайтай, яг шатар тоглож байгаа юм шиг барилддаг.

 Монгол улс энэ төрлөөр дэлхийд хэр амжилт үзүүлдэг вэ? Ранк тогтоодог уу?

Монголд бол харьцануй сүүл үеэс хүмүүс мэдэж хичээллэж байгаа болохоос анхнаасаа хичээллэсэн маш сайн тамирчид олон бий. Жүдо, самбо, чөлөөт бөхийн суурьтай тамирчид жиү жицүгээр ороод жишээ нь манай багш 12,13 жил тасралтгүй хичээллэж анх дэлхийн аварга болсныхоо дараа ч дахин дэлхийн аварга болж чадсан.

Ер нь манай улс маш өндөр амжилт үзүүлж оролцдог. Бэлтгэл ч сайн байдаг. Хамгийн сүүлд Араб-д болсон тэмцээнд манай баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн. Мөн паралимпын төрөлд Бат-Эрдэнэ найз маань дэлхийн аварга болсон. Мөн түрүүлээгүй ч дэлхийн аваргаас шагнал медаль авсан тамирчид ч олон.

Таны бодлоор олимпын төрөл болж чадах болов уу?

Энэ асуудал бол сүүлийн арав гаруй жил яригдаж байгаа юм байна лээ. Жиү Жицү бол олимпод орчихсон байгаа. 2024 оны Парисын олимпын үзлэгт орох гэж байсан ч тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд багтаж чадаагүй гэсэн. Тэгэхээр дараагийн олимп буюу 2028 оны олимпоос жиү жицү албан ёсоор олимпын спортын төрөл болж орно.

Өөр хичээллэдэг спортын төрөл хобби байгаа юу?

Өөр олон хобби байгаа. Жиү жицүтэй холбоотой гэвэл фитнессээр хичээллэдэг мөн холимог тулаан, бокс гэх мэт олон зүйл бий, Сагс тоглох, ном унших, аниме үзэх гэх мэт

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа цаашдын тэмцээн уралдаанд тань амжилт хүсье

Заа баярлалаа 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.214
    2023/09/20

    Setgel zuin hun daramtuudiig tuulj chadsn hun olympiin avarga bolohod belen bolno

    Хариулах