Энэтхэг улс Пакистанд пуужингаар цохилт өглөө

Х.Батсайхан
15 цаг 30 минутын өмнө

Энэтхэг улс ойрын үед өөрсдөд нь цохилт  өгөхөөр бэлдэж байгаа гэж Пакистан улс хардаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл батлагдаж, Энэтхэг улс Пакистанд пуужингаар цохилт өгчээ. Энэтхэгийн Батлан хамгаалах яам тус улс Пакистанд цохилт өгснөөр "Синдоор ажиллагаа"-г эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Энэтхэгийн пуужингийн цохилтыг Пакистан баталсан. Тэдний мэдэгдлээр тус улсын Котли, Бахвалпур, Музаффарабад хотууд цохилтод өртсөн байна.

Пакистан улс хариуд нь хил зөрчиж орж ирсэн Энэтхэгийн хоёр Rafale сөнөөгч онгоцыг шууд устгажээ.

Энэтхэгчүүд гэхдээ мэдэгдэлдээ Пакистаны цэргийн байгууламж руу бус, алан хядагчдын орогнодог газар гэж тогтоосон объектоо онилсон болохыг онцолсон байв.

Пахалгам хотод 25 Энэтхэг, Балбын нэг иргэн амь үрэгдсэн харгис террорист халдлагаас үүдэлтэйгээр Энэтхэг улс ийм арга хэмжээ авч байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна