Хүдэр, Баян-Агт суманд гарсан ойн түймрийг цурманд орууллаа

Х.Есү
17 цаг 54 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан түймэр, Булган аймгийн Баян-Агт суманд 10-нд гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэн бүрийг түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна