Согтуугаар гол гатлах үедээ мориноосоо унаж нас баржээ

Х.Есү
19 цаг 21 минутын өмнө

Хэнтий аймгийн “Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл тавдугаар сарын 06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй байна. 

Тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна