Батж.Батбаярын хүүгийн эзэмшдэг компанийн жолооч 20 гаруй тонн тэсрэх бодистой машин онхолдуулжээ

Х.Есү
9 цаг 35 минутын өмнө

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд 20 гаруй тонны тэсрэх бодистой машин осолджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж явсан цэнэглэгч машин онхолдсон ноцтой осол гарчээ. 

Уг ослыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхийн уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэдэг “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад осолдсон нь тогтоогдсон байна.

Тухайн үед ноцтой дэлбэрэлт үүссэн бол Цанхийн уурхай төдийгүй Цогтцэций сумын иргэд үлэмж хэмжээний хохирол амсах нөхцөл бүрдэхээр байсан ч азаар хүний амь нас эрсдээгүй аж. 

Энэхүү осол арав гаруй хоногийн өмнө болсон бөгөөд тус хэргийг шалгаж буй аймгийн цагдаа “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийнхан ихэд нууцлаж. 

Гэтэл энэхүү нууцлалын ард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер” шалгаруулалт зарлагдаж тус компани дахин уг тендерт “шалгарахын тулд ослын талаар ихэд нууцалж, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагыг хасуулсан байна. 

Уг нь тендерийн баримт бичгээс энэхүү журмыг хасах хууль зүйн үндэслэл байхгүй ч хасчихсан байгаа нь анхаарал татна. 

Учир нь “Спейшл Майнинг Сервис” ХХК нь улс төрийн нөлөө бүхий хамааралтай компани бөгөөд олон жил “Таван толгой”-н өрөмдлөг тэсэлгээний тендерт хууль бусаар ноёрхолоо тогтоосон АН-ын гишүүн Молекул хочит Батж.Батбаярын хүү Б.Баттулгын эзэмшдэг но-той, ноцтой асуудал дагуулсан компани гэдгийг Нүүрсний сонсголоор олон нийт мэдэж байв. 

Ямартай ч энэхүү ноцтой ослын талаар тус компанийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хэргийг нуун дарагдуулахыг оролдож байгаа нь тэд дахин тендерт оролцох юм. 

Тус компани 2019-2023 оны хооронд “Таван толгой” ХК-нд монополь тогтоож нийтдээ 706 тэрбум 839 сая төгрөгийн гэрээг “Таван толгой” ХК-ийн одоог хүртэл ашиглагдаж байгаа хоёр талбайд өрөмдлөг тэсэлгээний ажилд өрсөлдөгчгүйгээр дангаараа оролцож ирсэн юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.78
    3 цагийн өмнө

    молекул угаасаа бүтэхгүй гар даа хөвсгөлийн фосфорыг ажиллуулж хордуулах гэсн биз дээ өлөн царайлж дуусахгүй юм даа

    Хариулах
  • 202.126.89.230
    7 цагийн өмнө

    АРДЧИЛАЛ НЭРЭЭР ИРГЭДЫН БОЛОМЖЫН БҮГДЫН ХУЛГАИЛСАН ХУЛГАИЧИД ААВ ДАРГА БСАН ХҮҮХЭД. НЬ ДАРГА

    Хариулах
  • 122.201.31.139
    8 цагийн өмнө

    Өө хөөрхий

    Хариулах