Төрийн албан хаагчдын хувьд төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, цалингийн тухай тодорхойлолт, төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтыг өмнө нь заавал удирдлагаараа дамжуулан биечлэн шат дараатай авдаг байсан.
Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ нь Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай дурдсан 3 үйлчилгээг цахимжуулснаас хойш:
Эдгээр үйлчилгээнүүдийг төрийн албан хаагчдад хүртээмжтэйгээр хүргэх, мэдээ мэдээллийг олон талт сувгаар хүргэх, цахим шилжилтийг илүү нэмэгдүүлэх чиглэлээр “И-Монгол академи” УТҮГ, Төрийн албаны зөвлөлийн хэвлэл мэдээллийн хариуцсан алба хаагчид хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Цаашид төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээг нэмэх, хүний нөөцийн удирдлага модулийг төрийн албан хаагч модультай холбох, хүний нөөцийн бүртгэдэг шагналын мэдээллийг сервисээр холбох нөхцөл бүрдэж байгаа юм.
Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цахим шилжилтийн хүрээнд төрийн албан хаагчид зайлшгүй шаардлагатай үйлчилгээгээ хүнд сурталгүй, түргэн шуурхай авах, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүйгээр шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам сайжирч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна