Энэтхэгийн SAIL компани Монголоос коксжих нүүрс авах туршилтын тээврийг эхлүүлэх гэсэн боловч манай талаас шалтгаалсан хүндрэл гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус компани Монголоос авах нүүрсний дээжийг агаараар тээвэрлэхээр болжээ. Хэмжээ нь нэг тонн орчим гэнэ.
Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ ихэнхийг Австралиас авдаг тул энэ хамаарлаа багасгахын тулд Монголын өндөр агууламжтой коксжих нүүрсийг авах сонирхолтой байгаа. Гэвч БНХАУ-аар дамжуулж тээвэрлэх асуудал бүтэхгүй болсон тул тээврийн өөр гарц хайж байна.
Хоёр улсын уул уурхайн салбарт хамтарч ажиллах санамж бичигт бол тээврийг ашигтай болгохын тулд Монголд колкс боловсруулж жинг нь багасгаад зөөх зэрэг өргөн хүрээтэй агуулга багтсан байгаа аж.
Монголоос нүүрс тээвэрлэхэд зардал өндөр гарах ч нүүрс нь өөрөө хямдхан гэдгийг Энэтхэгийн хэвлэлүүд байнга онцолж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна