Маргаашаас зарим аймгийн нутгаар шороон шуурга шуурна

Х.Есү
19 цаг 17 минутын өмнө

2025 оны тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Тавдугаар сарын 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи 12, 14-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна