Монгол Улс Парисын олимпод цагаан туган дор оролцох эсэхийг өнөөдөр шийднэ

Х.Батсайхан
21 цаг 24 минутын өмнө

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдана. Хурлаар хэлэлцэх асуудлуудын дотор Монгол Улсын асуудал орсон байгаа. Тус байгууллагаас манай улстай саадгүй хамтран ажиллахын тулд хийж гүйцэтгэх зургаан төрлийн шаардлага тавиад буй бөгөөд биелэлтээс нь шалтгаалж шийдвэрээ гаргах юм.

Засгийн газрын уржигдрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Спорт, олимпизмын сайд Д.Амарбаясгалан нар мэдэгдэл хийхдээ “ДДЭА-аас манайд тавьсан зургаан шаардлагыг одоо болтол мэдэж чадаагүй” талаар дурдсан.

Тэгвэл баталгаатай эх сурвалжаас авсан мэдээллээр, дээрх зургаан шаардлагын хоёр нь “Монада” гэхээсээ илүү төрийн тогтолцоотой холбоотой асуудал байгаа бөгөөд одоо болтол засагдаагүй явж иржээ. Өөрөөр хэлбэл, ДДЭА-ийн санхүүгийн тайланг шаарддаг хугацаа манай улсын санхүүгийн тайлант жилээс зөрдөг, түүнээс болж “Монада” санхүүгийн зөрил гаргасанд тооцогдож ирсэн юм байна. Түүнчлэн, допингийн шинжилгээг шээсээр бус цусаар өгөх шаардлага биелэгдээгүй байгаа аж. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.125
    2023/09/23

    Энэ одоо юу болоод байна аа.

    Хариулах
  • 66.181.161.155
    14 цагийн өмнө

    neg tiish n bolgomoor ym.

    Хариулах
  • 66.181.189.197
    19 цагийн өмнө

    хохинээ хохинэ.хэлэх үг алга

    Хариулах
  • 202.55.183.178
    19 цагийн өмнө

    Цусаар өгвөл шээс солигдох огтоос байхгүй болно

    Хариулах