ТАНИЛЦ: Монгол Улс олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах эсэхийг шийдэх 16 хүн

Х.Батсайхан
18 цаг 47 минутын өмнө

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Монгол Улсыг Парисын олимпод төрийн далбаагаа мандуулах эрхгүй болгох хүртэл арга хэмжээ авах эрсдэл бодитойгоор нүүрлээд байгаа талаар Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү асуудлыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр шийднэ. Гүйцэтгэх зөвлөл нь 16 гишүүнтэй. Бид зөвлөлд багдаг, уг шийдвэрийг өнөөдөр хэлэлцэх 16 эрхмийг танилцуулж байна. Дашрамд, хэрвээ шийд манай эсрэг гарвал үр дүн нь зөвхөн олимпын наадамд далбаагаа мандуулах эсэх асуудал бус, олон улсын тэмцээн уралдаанд орох, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхээ хязгаарлуулах гэж мэт өөр олон сөрөг үр дагаврын авчирна. Тэгэхээр, доорх 16 хүн өнөөдөр Монгол Улсын спортын цаашдын хувь заяаг шийднэ гэж ч хэлж болох юм.  

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд

Тэргүүлэгчид  

Витолд Банка-ДДЭА-ийн ерөнхийлөгч

Ян Ян-ДДЭА-ийн дэд ерөнхийлөгч

Хараат бус гишүүд  

Габриаэла Баттиани Драгони-Италийн иргэн, Еюропын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан

Венетиа Беннетт-Австралийн иргэн, Австрали-Шинэ Зеландын спортын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан

Патрисиа Сангенис-Аргентиний иргэн, Буэнос Айрес хотын Спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал

Тамирчдын төлөөлөл  

Райан Пини-Папуа Шинэ Гвинейн иргэн, усанд сэлэлтээр дөрвөн олимпод оролцсон

Олимпын хөдөлгөөний төлөөлөл

Йери Кевал-ОУОХ-ны гишүүн, Чехийн үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч

Зуны олимпийн олон улсын холбоодын холбоо / Association of Summer Olympic International Federations/-ны төлөөлөл

Ингмар Де Вош-Бельгийн иргэн, Олон улын морин спортын холбооны ерөнхийлөгч

ОУОХ-ны төлөөлөл

Угур Эрденер-Туркийн иргэн, ОУОХ-ны гишүүн, Олон улсын байт харвааны холбооны ерөнхийлөгч

Ненад Лалович-Сербийн иргэн, ОУОХ-ны гишүүн, Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч

ОУОХ-ны Тамирчдын комиссын төлөөлөл

Хэмфри Каяанге Эмони-Кенийн иргэн, ОУОХ-ны гишүүн, ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүн, рагбийн төрлөөр олимпын наадамд оролцож байсан

Төрийн байгууллагуудын төлөөлөл

Африк

Мината Самат Сесума-Буркина Фасогийн иргэн, Африкийн холбооны Эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар, Буркино Фасогийн Гадаад харилцааны сайд асан

Хойд Америк

Рахул Гупта-АНУ-ын иргэн, Мансууруулах бодисын хяналтын үндэсний бодлогын газрын дарга

Ази

Кожи Мурофүши-Японы иргэн, Японы спортын агентлагийн комиссар, дүүгүүр шидэлтийн олимпын аварга

Европ

Роксана Марацинеану-Францын иргэн, Францын спортын сайд асан. Усанд сэлэлтийн олимпын мөнгөн медальт

Далайн орнууд

Аника Уэллс-Австралийн иргэн, Австралийн Спортын сайд 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.67
    2023/09/23

    Dopinggui baigaliara tamirchidaa l shinjilgee ugch yvuulay

    Хариулах
  • 139.5.217.139
    4 цагийн өмнө

    БАТЭРДЭНЭ ОРОС РУУ ИХ ЯВААД ОРОСЫН ЭЛЧИНТЭЙ УУЛЗААД БАЙГАА ЭД НАР НЭГ ЮМ МЭДЭЭД ЯРИХ ГЭЭД ИРЧИХСЭН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ИНГЭХЭД БАТЭРДЭНЭ АВРАГА ОРОС ХЭЛ МЭДДЭГ ЮМ БОЛУУ ДАА ХӨӨРХИЙС АЙН ККК

    Хариулах