Долоон настай хүүхдэд хутга тулган айлгасан этгээдийг эрүүлжүүлсэн

Х.Есү
2023/09/22

Байрныхаа гадаа тоглож байсан бага насны хүүхэд рүү согтуу эрэгтэй хүн хутга барин очиж сүрдүүлсэн хэрэг гарчээ. 

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.67
    2023/09/23

    Niigemd ayultai gj uzeed humuujuleh arga hemjee zasartak ni

    Хариулах