ШӨХТГ: Арилжааны банкуудаар нэг хувийн шимтгэлийг иргэдийн дансанд албадан хийлгүүлнэ

Zuv.mn
2023/09/22

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банкинд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, улмаар үр дагаварыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлээд байгаа билээ. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан зарим өмгөөлөгчтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид энэ асуудлыг өөрсдийн нэр хүндээ өсгөх, олон нийтэд танигдах буюу улс төрийн зорилгоор ашиглахгүй, шударга  байх зарчмыг онцгойлон сануулж хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэсэн. Тэгвэл өнөөдөр тус газраас мэдээлэл хийж, арилжааны банкууд иргэдэд  ипотек олгохдоо  шимтгэл нэрээр авсан нэг хувийн буцаан олголтыг албадан хийлгүүлэх талаар арга хэмжээ авахаа мэдэгдлээ. 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.166
    2023/09/22

    TGNE 80955877

    Хариулах
  • 43.242.243.115
    2023/09/22

    Банкнаас асуухад тийм шийдвэр ирээгүй гээд хүлээж авахгүй юм билээ

    Хариулах