Оюунлаг сургуулийн сурагчид цайны газрын мантуун буузнаас хорджээ

Х.Есү
2023/09/22

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 16 минутад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн 3 дугаар ангийн 7 настай, эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон, одоогоор 10 хүүхэд эмнэлэгийн байгууллагад үзүүлснээс 6 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.146
    2023/09/23

    Olon huuhdiin hool ch

    Хариулах
  • 66.181.183.129
    2023/09/23

    Chanar standart shinehen hool hhe

    Хариулах
  • 43.242.243.30
    2023/09/23

    Өө ямар заваан юм бэ өмхийрсөн махаар хийсэн байх сайн шалгаад чангахан шиг хариуцлага тооц

    Хариулах