Монгол Улс Парис-2024 олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүссэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Уг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг томилоод байгаа билээ.
Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга өгч, Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах дөрвөн сарын хугацаа өгсөн.
Тэгвэл "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ын ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг уг асуудалд нөлөөсөн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлжээ.
Мөн эрх мэдэл, алба тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.56
Энэ бол зайлшгүй шалгаваас зохих хүний нэгэн мөнөөс мөн. Гол будилианы эзэн, асуудлыг өөрт ашигтайгаар голдуу мөнгөөр шийддэг нөхөр дө. Их балагтай, барцадтай нөхөр
Хариулах