"Шөнийн тээвэр"-ийг өвөл явуулах эсэхийг удахгүй шийднэ

Zuv.mn
2023/09/25

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай зорчиход зохих үүрэг гүйцэтгэж буй шөнийн тээврийн үйлчилгээний хугацааг сунгах эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл шөнийн тээврийн үйлчилгээ үргэлжлэх хугацаа аравдугаар сарын 1-нд дуусах ч цааш үргэлжлүүлэх магадлал байгаа аж. Энэ асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг мэдээллийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгчээ. 

Шөнийн тээврийн хүрээнд нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг. Тодруулбал,

ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”

ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”

ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”

ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”

ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй юм. 

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй байдаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна