Улсын арслан М.Бадарчийн Б сорьц баталгаажиж, допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

С.Гандэлгэр
2023/09/25

Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн "А" сорьцноос допинг илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүний хувьд энэ сарын 4-ний өдөр "Б" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар Улсын арслан М.Бадарч допингийн эсрэг байгууллагад хүсэлт гаргаж, "Б" сорьцыг задлах, шинжлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцохоор БНСУ-г зорьсон юм. 

Харин Улсын арслан М.Бадарчийн "Б" сорьцын хариу эерэг гарч, допинг хэрэглэсэн эцсийн байдлаар тогтоогджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна