Ханжоугийн Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2023.09.25/ эхэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын барилдаанууд болж буй.
Тэгвэл Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга Ц.Цогтбаатар эхний барилдаандаа Камбожийн Шинтаро Үног, дараа нь Хятадын Чин Дагыг ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевд ялагдлаа. Үдээс хойш тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Данияр Шамшаевтай барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна