Азийн 19 дэх удаагийн наадамд Ханжоу хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний усанд сэлэлтийн төрөлд манай тамирчид оролцож байгаа. Харин 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон Б.Энххүслэн нийлбэр дүнгээр зургаадугаар байр эзэлж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа.
Энэ нь Монгол Улсын усанд сэлэлтийн тамирчин анх удаа азийн наадмын финалд шалгарч буй түүхэн үйл явдал юм.
Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:00 цаг орчимд долоодугаар шугамаас гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна