Сүхбаатар аймагт дотуур байрны багш 20 сурагчийг зоджээ

Zuv.mn
2023/09/27

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  дотуур байранд амьдардаг 20 эрэгтэй сурагчийг дотуур байрны багш нь зодож, гэмтээжээ. 

Тодруулбал, байрны багш нь бохир заваан суулаа хэмээн ороолгожээ. Сургуулийн эмчийн үзлэгээр 20 сурагчийн нуруу улайж, гүвдрүүтсэн байжээ. 

Эрэгтэй сурагчдын байр хариуцсан багш нь мяндсан олсоор ороолгосноо хүлээн зөвшөөрч, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    2023/09/27

    Багш нар цалин нэмэх шаардлага тэднийг тавихаар харлуулах пиар явуулж байгаа юм уу

    Хариулах