Тахилтын замд есдүгээр сарын 21-нд 122-р сургуулийн хоёр сурагчийг дайрч, нэг нь амь насаа алдсан ноцтой осол гарсан.
Тухайн сурагчид өдөр 01:30 цагийн хичээлдээ явж байх байх үедээ хурдтай жолоочид дайруулсан байдаг.
Тэгвэл цахим орчинд ослын гэрч гэх хүмүүс тухайн машиныг согтуу эмэгтэй жолооч барьж явсан. Өөр гэмгүй хүн хэргийг нь үүрч байна гэх мэдээлэл нийтэлжээ.
Уг асуудлаар ТЦА-аас тодруулахад "Тухайн осол гаргасан жолооч болон гэрчүүдээс мэдүүлэг авч, шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1996 онд төрсөн 27 настай эрэгтэй байсан нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлгээр асар хурдтай явж байсан гэдэг мэдээллийг өгсөн. Албаны хүмүүс мөрдөн шалгаж, нөхцөл байдлыг тогтоож байгаа. Цахим орчинд гарсан мэдээлэл худал ташаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна