Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Х.Есү
2023/09/28

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй боллоо. 

Ухаан алдаж, биеийн байдал нь муу байгаа гэх Б.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хурлын эхэнд үйлчлүүлэгчийнхээ талаар шүүх бүрэлдэхүүнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч биеийн байдал огцом муудсан. Зарим шинжилгээний хариу гарсан. Нойр булчирхай үрэвссэн. Анх цагдан хоригдохдоо шинжилгээ өгөхөд ийм өвчлөл байгаагүй. Даралт унаж байгаа нь цус харвалтын эхний шат гэж үзэж байгаа. Мөн улаан эсийн тоо буурч байгаа учраас цаашид нарийвчилсан шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс нэгэнт шүүх ажиллагааны шатанд ирсэн учраас таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч өмнө нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэг байдлаар саад учруулж байгаагүй гэдгийг дурдъя” гэсэн юм. 

Улмаар Б.Ганхуягийн биеийн байдал муу, хуралд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, аравдугаар сарын 30-нд товлосон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна