"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал эрс муудсан тул цагдан хорих хэлбэрийг нь өөрчилж өгөхийг хүсээд буй. Харин энэ хүсэлтэд улсын яллагч “Өмгөөлөгч нарын зүгээс цагдан хорихтой холбоотой асуудлаар хүсэлт гаргасан байна. Өмгөөлөгчид “Эрүүл мэндийн шалтгаан болон хэргийн баримт дутуу” гэх үндэслэлээр шүүгдэгчийг цаашид цагдан хорихгүй байх хүсэлт гаргасан. Хорин 461 дүгээр ангиас холбогдох албан бичгийг шүүхэд хүргүүлсэн. Үүнд “Тухайн хоригдогч этгээдийн биеийн байдал хэвийн байна” гэсэн агуулгатай бичиг байна. ХЗДХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны тушаалаар хоригдогч этгээд зайлшгүй гуравдугаар шатны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага бий болсон тохиолдолд мэдэгдлийг шүүхэд хүргүүлдэг. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанаар ялыг өөрчлөх боломжгүй. Мөн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа учир хэргийн баримт дутуу гэх үндэслэлгүй байна. Өмгөөлөгч нар нэр бүхий гэрч нарыг оролцуулах санал гаргасан. Үүнийг шүүхээс шийдвэрлэсэн ч зарим гэрч нар хүрэлцэн ирээгүй байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна