Зайсангийн шинэ гүүрний зорчих хэсгийг өнөөдөр нээнэ

Zuv.mn
2023/09/29

Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн барилгын ажил дуусах шатандаа орж, өнөөдөр 13.00 цагаас зорчих хэсгийг нээх гэж байна.  

Зайсангийн хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөн 10 хувиар сайжрах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.96
    2023/09/30

    Гүүрийг нээнэ гээд биччихэж болдгүйм байхдаа

    Хариулах