СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговийн замд суудлын автомашин ачааны машинтай мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

Zuv.mn
2023/09/29

Цагаан овооны орчимд ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээллийг есдүгээр сарын 28-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна