Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өгчээ.
Ж.Сүхбаатар: "Би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн, МАН-ын бүлэгт танилцуулсан. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй. Гэхдээ ЗГ-ын зорилтыг хэрэгжүүлэх явцад алдаа гаргасан учраас хариуцлага хүлээж байна.
Надад эрүү шүүлт доор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Ажлаа өгөх сэдэл шалтгаан өчнөөн байсан. Би хуулийн хүн. Анх удаа төрийн ажил хийж үзсэн. Шалгалтын ажиллагаа явагдах л байх.
Ер нь бүлгийн хурал дээр илэн далангүй асуудлаа яриад явж байгаа. Миний хувьд зорилгоо 2 зүйл дээр илэрхийлж чадсан.
Нэгдүгээрт замын хөдөлгөөний танхайрал нөгөөх нь нийтийн тээврийн асуудал. Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан. Би "Тэнүүн-Огоо"-той ямарч холбоогүй.
Солонгостоо байдаг Daewoo компани байдгаараа л байгаа. Тэр чинь олон улсад үйлдвэртэй компани. Автобусыг би ямар ухаж үзэх биш. Дотор нь ороход аятайхан л байсан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна