Петровисийн ШТС-д дэлбэрэх эрсдэл үүсчээ

Х.Есү
2023/10/03

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон шатахуун түгээх станц эрсдэлтэй нөхцөлд байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс нь онцолдог. Тэр дундаа аюулгүй байдал, стандарт талаас нь цэгцлэх шаардлага бий гэдгийг ярьсаар, сануулсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ямар өөрчлөлт гараагүй юм. 

Тэгвэл өчигдөр Петровис ХХК-ийн ШТС-д дэлбэрэх эрсдэл үүсчээ. Тодруулбал, Налайх дүүргийн I хороо буюу иргэдийн нэрлэж заншсанаар Өвөршандад байрлах Петровис шатахуун түгээх станцын хойно 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатсан байна. 

Галыг тус дүүргийн Онцгой байдлын 10 гаруй албан хаагч шуурхай ажиллаж унтраажээ. Хэрэв гал дэлгэрсэн бол шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл өндөр байсан гэдгийг албаныхан төдийгүй эх сурвалжууд баталж буй юм. 

Цаашид энэ мэт эрсдэлийг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах, цаашлаад амьд явах эрхэнд заналхийлж буй ШТС-уудад нарийн стандарт тогтоож, тогтмол шалгаж байх шаардлага үүсээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна