СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр охин цонхоор унаж амиа алджээ

Х.Есү
2023/10/03

Баянзүрх дүүрэгт байрлах Алтай хотхоны есөн давхараас долоо болон таван настай эгч дүү хоёр унаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарчээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм асуудал гарсан нь үнэн. Гэрийнхэн нь хүүхдүүдийг гаднаас нь цоожилж үлдээсэн байсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харгалзах хүнгүй байж. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна