Л.Энх-Амгалан багш нарын шаардлагыг хүлээж авах боломжтой гэжээ

Х.Есү
2023/10/03

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, Боловсрол шинжлэх ухааны яаманд удаа дараа шаардлага хүргүүлээд байгаа.

Тэгвэл БШУЯ-наас дараах хариултыг өгчээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгуулагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг.

 Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.94
    2023/10/03

    Uneheer oilgoj bn bagsh nariig. Sn nom avch sn materialaar shavi naraa gereltuulmer bn

    Хариулах