Цэцэрлэгийн хоёр багш ажлын байрандаа угаартжээ

Х.Есү
2023/10/03

Сонгинохайрхан дүүргийн II хороо, бидний нэрлэж заншсанаар Орбит орчимд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт багш нар угаартсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, тус цэцэрлэгийн багш нар болох 65 настай, эмэгтэй Ц, 55 настай А нар ажлын байран дээрээ буюу галлагааныхаа өрөөнд угаартсан бөгөөд одоогоор шалтгаан нь тодорхой болоогүй байгаа юм.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, яаралтай түргэн тусламжийнхан үзлэг хийж, хүүхдүүд болон багш нарын зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.