Ховд аймгийн Жаргалант суманд айлын амбаарт нэр, нас тодорхойгүй иргэн шатаж, нас баржээ.
Тодруулбал, айлын амбаар шатаж байна гэх дуудлагыг аравдугаар сарын 02-нд ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид иргэн Б-гийн амбаар шатаж байсныг унтраасан байна. Тус гал түймэрт нэг хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсныг цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна