Б.Жавхлан: Сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна

2023/10/03

Ирэх 2024 оны төсвийн хүрээний онцлох тоон мэдээллүүдээс Зөв.мн сайт цувралаар хүргэж байна. 

Энэ удаад ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан "Нэг удаагийн арга хэмжээ"-нд зарцуулагдах төсвийн мэдээллийг хүргэж байна. Ирэх жилийн хувьд УИХ болон орон нутгийн  ээлжит сонгууль болно. 

Иймээс Сангийн яамнаас ирэх онд болох УИХ-ын сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. 

Мөн орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс үзвэл 2024 оны сонгуульд төсвөөс 72.2 тэрбум төгрөг зарцуулах нь тодорхой болжээ.

Мөн Парис-2024 олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын зардалд 22.6 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна