ХАНЖОУ 2022: Б.Чинзориг өнөөдөр 20.15 цагаас алтан медалийн төлөө өрсөлдөнө

Х.Батсайхан
2023/10/04

БНХАУ-ын Ханжоуд болж буй Азийн наадмын өчигдрийн тэмцээн уралдаанууд манай баг тамирчдын хувьд ээлтэй болж, хоёр ч тамирчин маань алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. Тодруулбал, байт харвааны тамирчин Б.Отгонболд, боксын эрэгтэйчүүдийн 67 кг-ын жингийн тамирчин МУГТ Б.Чинзориг нар алтан медалийн төлөө гарч ирсэн.

Б.Чинзориг Хятадын Тайванийн боксчин Лай Чу Ентой өнөөдөр 20.15 цагаас алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Харин байт харваач Б.Отгонболд энэ сарын 7-нд буюу наадмын сүүлийн өдөр БНХАУ-ын Чи Шаншуотай аваргын төлөө харвах юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна