Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тавьсан шаардлагатай холбоотойгоор Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан “МОНАДА” байгууллагатай холбоотой өрнөж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрх бүхий байгууллагаас “МОНАДА” байгууллагын удирдлагуудыг шалгаж байгаа. Тус байгууллага нь ДДЭА-аас тавьсан допингийн хяналт шалгалттай холбоотой тавьсан 21 шаардлагыг биелүүлээгүйгээс эрсдэл үүссэн. Цаашдаа “МОНАДА”-гийн санхүүгийн болон бусад үйл ажиллагааг "Шилэн” болгох шаардлага тавина” гэсэн хариултыг өгсөн юм.
ДДЭА “МОНАДА”-д хяналт сайжруулах шаардлага тавьсан ч БТСУХ төсвийг нь царцаасан санхүүгийн асуудлаас болоод биелүүлээгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна