Хэн нь худалч вэ

Х.Батсайхан
2023/10/04

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны хэвлэлийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Би "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягтай нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин манай өрөөнд холбооны тэргүүн гэдэг утгаараа уулзсан юм билээ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл түүний мэдэгдэлд дурдагдсан гурван хүн гурвуулаа Д.Амарбаясгалан холбосон гэж мэдэгдэж байсныг сануулъя.


Энэ гурван хүний мэдэгдэлд зөвхөн “Д.Амарбаясгалан анх танилцуулсан”, “Д.Амарбаясгалангийн өрөөнд анх уулзсан”, “Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан сайдтай хоёулантай нь анх хурал дээр уулзсан” гэсэн агуулга л байгаа. Түүнээс “Д.Амарбаясгалан “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягийг таньдаг байсан, цаагуураа холбоотой байсан юм шиг байна” гэсэн утга байхгүй. Д.Амарбаясгалангийн мэдэгдэл ч энэ гурвын ярианаас зөрөхгүй, баталж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн хүний ярианы агуулгууд хоорондоо нийцэж байна.

Гагцхүү яагаад Д.Амарбаясгалан гэдэг хүний нэр олон давтагдаж байгаа вэ, хэрвээ автобустай холбоогүй юм бол Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар яагаад Д.Амарбаясгаланг дурдаад байна гэдэг нь илүү анхаарал татах өнцөг юм. 
Өөрөөр хэлбэл, "Ногоон автобусны хэрэг"-ийн гол автор нь энэ дөрвөн хүний л нэг гэдэг нь гарцаагүй юм байна гэдэг санаа. Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа тэдний хэн нь хэн байсан, яж оролцсон,  хэн нь худлаа ярьсан нь тодрох биз ээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.