Дорноговь аймагт алга болсон 12 настай охин одоог хүртэл олдоогүй байна. ОБЕГ-аас охиныг эрэн хайхаар нисдэг тэрэг гарчээ.
Дорноговь аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Ганзоригийн хамгийн сүүлд өгсөн мэдээллээр тус аймгийн 32 цэгийн 69 камер 15 ААН-ын хяналтын камерт шалгалт хийжээ.
Хяналтын камерын бичлэгт авагдсанаар машин Сайхандулаан сум руу чиглэсэн гэдгийг тогтоосон. Сэжигтэн аймгаар төвөөр буюу камертай хэсгээр яваагүй. Харин хяналтын камер байхгүй гэр хорооллын бүсээр явсан гэдэг нь тогтоогджээ.
ААН-үүдийн хяналтын камерыг дахин шалгахад охиныг авч явсан этгээд нь анх охиныг суулгасан газартаа хоёр удаа эргэж очсон байна. Тухайн үед охиныг суулгаад авч явахад сэжигтэн саарал өнгийн prius маркийн автомшинтай явсан байна. Охиныг суулгасан байршлаас хөдөлхөд араас нь prius маркийн хар өнгийн автомашин дагажээ.
Өмнөговь аймгаас сэжигтнийг дайчлан баривчлах үед цагаан өнгийн prius маркийн машинтай явж байсан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Тиймээс сэжигтэн автомашины өнгийг өөрчилсөн байж болзошгүй мөн улсын дугаараа халхалж, нуусан нөхцөл байдал тогтоогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.225
Haana kamer baigaa baihguig tsagdaa nar l meddeh baih daa
Хариулах66.181.185.41
Barigdna ldaa
Хариулах