Дорноговь аймгаас алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагын "олон нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах" пэйж хуудас дээр 12 натай охиныг олсон гэх мэдээлэл өчигдөр шөнө тавигдсан.
Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс ташаа мэдээлэл гэдгийг тодотгож, алба хаагч У нь сэтгэл хөдлөлдөө автаж албаны цахим хуудаст мэдээллийг оруулсан гэдгийг хэллээ.
Мөн алба хаагчийнхаа өмнөөс ард иргэдээс уучлалт хүсэж байгаагаа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна