ГБХЗХГ: Алга болсон охины ар гэрт сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Т.Отгонсувд
2023/10/05

Дорноговь аймагт алга болсон 12 настай охины асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодрууллаа. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан " Манай байгууллагын хувьд хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй хүүхдүүдээ бүртгэж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилладаг. Мөн 108 дугаараар хүчирхийлэлд өртсөн дуудлага мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Саяны гарсан гэнэтийн хэрэг дээр манайх бас адилхан сандарлаа. Дорноговь аймгийн манай ажилчид охины ар гэрт сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тухайн охины хувьд ээж, эмээтэйгээ амьдардаг айлын ганц охин. Гэр бүлийн байдал эрсдэлтэй эсэх талаар ямар нэгэн бүртгэл байгаагүй" гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.34
    2023/10/05

    МАН энэ 60 тэрбумын шахааны хулгайчуудаа яаралтай зайлуул..

    Хариулах
  • 202.55.188.86
    2023/10/05

    Yaj hvvhedee gantsaarang ni zawaan ymand syulgaj baidag bna yamar hvn gej hywiin taksind syulgaad yawyuldag bna Har elegiin hvnd shvv

    Хариулах
  • 66.181.161.60
    2023/10/05

    Шинээ гэж эмэгтэй та нарийн тухай ойлгомжтой ярисаар бга ажил ам 2 иин зөрөөгии чинь

    Хариулах