Ачааны машины араас суудлын автомашин мөргөж гурван хүн амиа алджээ

Т.Отгонсувд
2023/10/05

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт өчигдөр/2023.10.04/ автомашины осол гарч, гурван хүн амиа алджээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоо багийн замд ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 04-ний өдөр хүлээн авчээ. 

Алба хаагчдыг очиход “Цагаан хад”-аас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн осол гарсан байжээ. Ослын улмаас 34-37 насны гурван иргэн амиа алдаж, 29 настай эмэгтэй эсэн мэнд үлджээ. Амиа алдсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна