Дорноговь аймагт алга болсон 12 настай охиныг одоог хүртэл олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Өчигдөр цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийсэн ч хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хэлсэн юм.
Эргэн сануулахад хяналтын камерын бичлэгт авагдсанаар машин Сайхандулаан сум руу чиглэсэн гэдгийг тогтоосон.
Сэжигтэн аймгийн төвөөр буюу камертай хэсгээр яваагүй. Харин хяналтын камер байхгүй гэр хорооллын бүсээр явсан гэдэг нь тогтоогджээ.
Охиныг суулгаад авч явахад сэжигтэн саарал өнгийн prius маркийн автомашинтай явсан байна. Охиныг суулгасан байршлаас хөдлөхөд араас нь prius маркийн хар өнгийн автомашин дагажээ. Өмнөговь аймгаас сэжигтнийг дайчлан баривчлах үед цагаан өнгийн prius маркийн машинтай явж байсан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Тиймээс сэжигтэн автомашины өнгийг өөрчилсөн байж болзошгүй гэнэ. Мөн улсын дугаараа халхалж, нуусан нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна