Г.Занданшатар: Согтуу жолооч гэдэг хутга бариад явж буй согтуу хүнээс ялгаагүй

Х.Есү
2023/10/06

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, согтуу жолооч нартай дайн зарлаж хууль эрх зүйн орчныг нь чангалах хэрэгтэй. Согтуу жолооч бол хутга бариад явж буй согтуу хүнтэй ялгаагүй.

Цонхны стандартаа шинэчилж, барилгын компаниудад мөрдүүлэх хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яам хүүхдэд ээлтэй, аюулгүй стандартыг бий болго.

Аймаг, нийслэл, дүүргүүдийн гудамж талбайн гэрэлтүүлгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд хийх хэрэгтэй байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна