ОХУ-ын Буриадын БНУ-ын ерөнхийлөгч Алексей Цыденов зарлиг гаргаж, улсынхаа их, дээд сургуулиудад Монголоос элсэн суралцагчдад тэтгэлэг олгохоор болжээ. “Уралдаант шалгаруулалтад тэнцсэн хүмүүст дээд боловсрол үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Буриадын Засгийн газар бүгд найрамдах улсын төсвөөс боловсролын тэтгэлэг олгох журмыг баталлаа. Тэтгэлэгт сургалтын төлбөр, цалин, дотуур байрны зардал багтсан” гэж Алексей Цыденов мэдэгдсэн байна.
Тэгтгэлэгт хамрагдах эрхийн төлөөх уралдаант шалгалтад Монгол Улсын иргэн, 15-35 насныхан оролцож болох гэнэ. Тэтгэлгийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлүүлсэн бөгөөд одоо 50 монгол оюутан Буриадын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
фу деревня... очиж очиж буриад шүү.
Хариулах