12-хон настай охиныг онц хэрцгийгээр ХӨНӨӨСӨН Г.Гантулга гэж хэн бэ

Zuv.mn
2023/10/06

Алга болсон 12 настай охины хэрэгт сэжигтнээр тооцогдоод буй Ганбаатар овогтой Гантулга нь 1976 онд төрсөн, 47 настай. 

Г.Гантулга анх 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ. Тодруулбал, 1995 онд хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс зургаан сарын ял сонсож байв. Дараа нь 1998 онд насанд хүрээгүй охиныг хулгайлж хүчирхийлсэн хэрэг үйлдэж, шүүхээс 12 жилийн хорих ял оноосон байдаг.

Г.Гантулга ял эдэлж байхдаа 1999 онд оргож, тухайн үедээ дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж баригдсанаар 14 жил 3 сарын хорих ял сонсчээ. 

Улмаар 2009 онд мөн л шоронгоос оргож, зургаан жилийн ял сонссон байна.

Үүнээс таван жилийн дараа буюу 2014 онд оргож явахдаа дээрмийн хэрэг үйлдэж, дахин 6 жил хорих ялаар шийтгүүлжээ. Гэвч түүнийг 2016.09.02-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь Хорих 415-р ангиас хугацаанаас нь өмнө тэнсэнгээр сулласан байна.

Хүчингийн хэрэг үйлдэж, 12 жилийн ял авсан Г.Гантулгыг 6 жилийн ч ялаа эдлээгүй байхад сулласан эрх мэдэлтэнд хариуцлага тооцох, цаашлаад хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялыг чангатгахыг олон нийт шаардаж байна.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.50
    23 цагийн өмнө

    алуурчдыг яагаад суллана вэ ард түмэнд дургүй үзэн яддаг хүмүүс засгийн толгойд гаргаж байгаа бид нар өөрсдөө сэжгийн хүмүүс юм даа

    Хариулах
  • 213.55.225.69
    Өчигдөр

    Нөгөө хамсаатан г нь яаагаад нуугаад зарлахгүй байна. Хоёр хүн барьсан тийм болоод машин тэрэг ээ будаад зохион байгуулалттай явсан

    Хариулах
  • 59.153.113.142
    2023/10/08

    Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа өршөөж сулласан байна. Эби ийм л хүн. Дандаа алуурчдыг ивээдэг. Хурц, Дорлигжав, Махбал гээд алуучидтай хамтран ажилладаг.

    Хариулах
  • 66.181.180.214
    2023/10/08

    Huuhdiin Huchirhiileld Deed Yl onoono

    Хариулах
  • 59.153.113.117
    2023/10/08

    Ямар ч л байсан энүүнийг буудах хуулийг Элбэгдорж болиулсан болохоор энүүнийг маш сайн зовоож махан биеэр нь үзүүлэх хэрэгтэй үхээрийн хүүрийг нь золин нохойнуудад хаяж өгвөл таарна

    Хариулах
  • 91.165.180.125
    2023/10/07

    araa ungut zurag gej khelguun yamaa

    Хариулах
  • 103.57.92.210
    2023/10/07

    Элбэгдорж бузар өөрийн хийсэн хар хар нүглээ нуух гэж цаазын ялгүй улс гэж ичих нүүргүй гадныханд далжиганасан. Эх орны баялагийн хулгай, Зоригийн амь нас, хүчин, Эдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Салхитын мөнгө , сахал Эрдэнбэлэгийн луйвар бүгд Элбэгдорэийнх. ,

    Хариулах
  • 103.57.92.173
    2023/10/06

    Энэ хэрэгтэнг тарчлааж алах нь зөв байх

    Хариулах
  • 202.21.107.26
    2023/10/06

    Энэ бузрын арай тод зураг байдаггүй юм уу? Бүрсийсэн, хэн болох танигдахгүй зураг л яваад байх юм. Нэгэнт ил болгосных олигтой тодхон зураг тавибал зүгээр байна.

    Хариулах