Экологийн цагдаагийн албанд ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Zuv.mn
20 цаг 43 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс:

  • 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • Найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • Нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. 

Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт:

  • Найман хэргийг шүүхэд шилжүүлэх,
  • 12 хэргийг хаах,
  • Нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
  • Гурван хэргийг нэгтгэн шалгажээ. 

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байгаа юм байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн хоёр мэдэгдэл холбогдох байгууллагад хүргүүлжээ. Эрүүгийн 2 хэрэгт нийт 26 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Ж” нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч “Ц” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан “И”, “М” нар нь бусдад давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “Г” нь  Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа “С”, “Н” нараас хахууль авсан гэх
  • “С” нь Экологийн цагдаагийн албаны цагдаагаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г”, “Б” нар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна